Өнгөрөгч долоон хоногт УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо ахмад настнуудад хэвийн боов тараасан нь зарим иргэний шүүмжлэлийг дагуулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар Төрийн ордонд мэдээлэл хийж УИХ-ын гишүүд тойрогтоо хэвийн боов болон эд зүйлс тарааж буйг цаашид Сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж буйгаа онцолсон юм.
Харин өчигдөр болсон УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Н.Учрал гишүүн” Нэг хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр С.Одонтуяа гэдэг хүний тархийг угаагаад ул боов тараахыг хуульчлах юм гэнэ. Нэг ийм хийх ажилгүй нөхөртэй боллоо. Хэдэн жагсагчдад мөнгө өгөөд наадамгүй болгосон. Бөх нь ч барилдах чадахаа больсон. Сүүлдээ цагаан саргүй болж, ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа болих юм байна” гэсэн юм.
Тэгвэл С.Одонтуяа гишүүн өнөөдөр өөрийнхөө твиттер хуудаст “Сошиалаар бөөн боовны хэрүүл. Хэн нэгнийг онцолж шүүмжлэх зорилго агуулаагүй шүү. Хуулиар хориглоогүй болохоор энд тэндгүй бэлэг тарааж л байна. Цагтаа би ч бэлэг сэлт, хуанли гэх мэт тараадаг л байсан гэж бичсэн. Харин цаашдаа хавтгайруулж тараахыг хуулиар хориглохгүй бол болохгүй нь” гэжээ.
Сошиалаар бөөн боовны хэрүүл.Хэн нэгнийг онцолж шүүмжлэх зорилго агуулаагүй шүү.Хуулиар хориглоогүй болхоор энд тэндгүй бэлэг тарааж л бна.Цагтаа би ч бэлэг сэлт хуанли гэх мэт тараадаг л бсн гэж бичсэн.Харин цаашдаа хавтгайруулж тараахыг хуулиар хориглохгүй бол болохгүй нь‼️
— Odontuya Saldan (@OdontuyaS) January 29, 2022