ТОЙМ: Ирэх гуравдугаар сард “сайд нартайгаа хариуцлага” ЯРИНА

ТОЙМ: Ирэх гуравдугаар сард “сайд нартайгаа хариуцлага” ЯРИНА

Өнгөрөгч Лхагва гараг /2022.01.26/-т болсон Засгийн газрын хурлаас хэд, хэдэн шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, Оюутолгойг дотоодын эрчим хүчний сүлжээнээс “цахилгаанаар хангах”, Сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 100 хувь эхлүүлэх гээд хэд, хэдэн шийдвэр гаргажээ.

Харин тус хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоохүрээнд 20 төсөл дээр ажлын даалгавар өгч, хэрэгжилтийг тогтмол шахаж, ажлын даалгаврын биелэлтээр сайд нараа дүгнэнэ.  Ингээд ирэх гуравдугаар сар хүртэл төсөл эхэлсэн байх ёстой, энэ үеэр /2022.03/ зарим сайд нартай хариуцлага ярина” гэж мэдэгдсэн талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн.

Тухайлбал,

  • Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн баригдах “Үйлдвэрүүдийн ус хангамж”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ирэх гуравдугаар сарын 15-ны нээх
  • Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зэрэг чиглэлийг өгсөн байгаа юм.

Иймд Засгийн газрын зарим сайд нар гуравдугаар сардаа ажиллаж эхэлсэн бололтой.Тухайлбал, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нээхээр ажиллаж эхэлж. Тэрээр, энэ тухай ярихдаа, “ирэх гуравдугаар сарын 15-нд галт тэрэг явахгүй бол маниас эхлүүлээд энд мануухай болоод яахав” гэж мэдэгдсэн байна.

Саяхан Улаанбаатарын агаарын бохирдолтой холбогдуулж, БОАЖ-ын сайд Л.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл ирэх гуравдугаар сард ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Уул уурхайн сайд Г.Ёндон нартай хариуцлага ярьж, огцруулж магадгүй юм.