Монгол Улсын Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тэгвэл тэтгэвэр, тэтгэмжийг дараах байдлаар нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгажээ.
- Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөс 500,000 төгрөг
- Хувь тэнцүүлсэн доод хэмжээг 300,000 төгрөгөөс 400,000 төгрөг
- 500,000 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар
- Халамжийн тэтгэврийг 188,000 төгрөгөөс 288,000 төгрөг болгон тус тус нэмэхээр болсон байна.