Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2022 оны төсөвт тодотгол хийх, Нийгмийн даатгалын төсвийн төсөлд тодотгол хийх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Дээд талаасаа шатыг шүүрдэж, хулгай луйварыг таслан зогсоох чиглэлээр Ерөнхий сайд ямар ажил зохион байгуулах гэж байна. Нийгмийн даатгалын хөрөнгийг завшсан Ундармаа Капитал банк, Хөрөнгө оруулалтын банк зэрэг луйвруудыг яах юм бэ ингээд л зүгээр явуулаад байх юм уу. Хөгжлийн банкны 841 тэрбум төгрөгийг завшаад алга болсон улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүсийн 26 аж ахуйн нэгж байна. Алдарт 7 хауснаас эхлээд энэ бүхнийг яагаад анхаарахгүй байна вэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны өр төлбөрийн асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс ч хуулийн дагуу асуудал шийдэгдэх байх. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банк, Эрдэнэс монголыг өөр түвшинд гаргах хэрэгтэй байна. Капитал банк зэрэг асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгаж, шийдвэрлээд явж байгаа.