Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2022 оны төсөвт тодотгол хийх, Нийгмийн даатгалын төсвийн төсөлд тодотгол хийх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Харин УИХ-ын гишүүдээсээ иччихлээ. Бид төсвийг хэлэлцэх үеэр энэ асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой байсан. Бид ч нэмэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Гэтэл тухайн үед хэлэлцээгүй атлаа өнөөдөр Ерөнхийлөгч чиглэл өгөхөөр бүгд дэмжээд толгойгүй хүн шиг явж, манлайлалгүй байж болохгүй" гэлээ.