Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2022 оны төсөвт тодотгол хийх, Нийгмийн даатгалын төсвийн төсөлд тодотгол хийх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Ерөнхийлөгчөөс өгсөн ахмад настаны тэтгэврийг нэмэгдүүлэхээр  чиглэлийн дагуу 2022 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэгдүүлэхээр тусгалаа. Тэтгэврийг хоёрдугаар сарын нэгнээс нэмнэ" гэлээ.