Ирэх оны төсөвт тодотгол хийх чуулганы хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас эхлээгүй байна

Ирэх оны төсөвт тодотгол хийх чуулганы хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас эхлээгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлийн Засгийн газарт өгсөн.

Үүний дагуу Засгийн газар хуралдаж, Богд Зонхов, айрагны өргөө зэрэгт зарцуулахаар 2022 оны төсөвт суусан танаж болох бүх төсвийг хасаж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх төслийг УИХ-д оруулахаар болоод буй. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр 14 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг зарлан хуралдуулахаар болсон билээ. Тэгвэл чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна. Учир нь гишүүдийн ирц хүрэхгүй байгаа юм.