Ц.Анандбазарыг яллагдагчаар шалгаж, хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ

Ц.Анандбазарыг яллагдагчаар шалгаж, хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр мөн Бага тэнгэрийн аманд эзэмшсэн газраа зориулалтын бусаар ашигласан, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж буй юм. 

Тэгвэл Ц.Анандбазарыг яллагдагчаар шалгаж, хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ. Прокурорын хяналтад очсон хэргийн процесс цаашид хоёр хэлбэрээр үргэлжлэх боломжтой. Тодруулбал

  • Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлэх
  • Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Мөрдөн байцаах албанд буцаах гэсэн байна.