Тэтгэвэр, тэтгэмж нэмэхтэй холбоотой тогтоолын төслийг Битгүүний өмнөх өдөр баталж, БЭЛЭГ барина

Тэтгэвэр, тэтгэмж нэмэхтэй холбоотой тогтоолын төслийг Битгүүний өмнөх өдөр баталж, БЭЛЭГ барина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ хүрээнд Засгийн газар хуралдаж, Богд Зонхов, айрагны өргөө зэрэгт зарцуулахаар 2022 оны төсөвт суусан танаж болох бүх төсвийг хасаж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх төслийг УИХ-д оруулахаар болоод буй. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор яг одоо /2022.01.28-ны өдрийн 14.00 цагт/ УИХ ээлжит бусаар хуралдах гэж байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн ээлжит бус чуулганы хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийн тодотголыг батлахгүй аж. Харин Сар шинийн битүүний өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн батлаж, бэлэг барихаар төлөвлөж байгаа юм байна. Улмаар тухайн өдөр нэмэгдсэн тэтгэвэр, тэтгэмжийг олгохоор зохион байгуулжээ. 

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ээлжит бус чуулганы хуралдаанаа нээсний дараа орон нутгийг зорих гэж байгаа аж.