Фейсбүүкийн мессенжерт таны чатыг хэн нэгэн “Screenshot” хийвэл мэдэгдэл ирдэг болно

Фейсбүүкийн мессенжерт таны чатыг хэн нэгэн “Screenshot” хийвэл мэдэгдэл ирдэг болно

Мессенжерт "Vanish Mode" тохиргоо гэж байдаг. Уг тохиргоог идэвхжүүлснээр хэн нэгнээс зурвас ирсэн тохиолдолд таныг уншсаны дараа мессенжерээс гарахад автоматаар алга болдог.

Тэгвэл уг тохиргоог шинэчилж, GIF, хариу үйлдэл, "sticker" зэргийг ашиглах боломжтой болжээ. Үүнээс гадна таны зурвасыг хэн нэгэн "screenshot" хийвэл мэдэгдэл ирдэг болж байгаа аж. Энэ талаар “Фейсбүүк”-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өөрийн цахим хуудастаа бичжээ.