Шинийн 1-н буюу хоёрдугаар сарын 2-оос эхлэн бүх нийтээр ГУРАВ хоног амарна

Шинийн 1-н буюу хоёрдугаар сарын 2-оос эхлэн бүх нийтээр ГУРАВ хоног амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Гэвч “Монгол Зурхайн цаг тооны бичиг”-т энэ жил шинийн хоёрноос дөрвөн рүү шилжсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинийн гурваны өдөр байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж тохиож байгаа юм. Үүнтэй холбоотой шинийн 3-ны өдөр амрах эсэхийг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байна. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад, “иргэд хоёрдугаар сарын 2-ны өдөр буюу шинийн 1-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 4-ийг хүртэл бүх нийтээр гурав хоног амарна” гэлээ.