Маргааш /2022.1.29/ нийслэлийн МАН хуралдах ажээ. Уг хурлаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг, дэд даргад Н.Батзулыг үргэлжлүүлэн томилох асуудлыг хэлэлцэх аж.
Мөн дэд даргаа шинээр томилох, Бага хурлын гишүүдээ өөрчлөх, тэргүүлэгчдээ шинэчлэх, нийслэлийн намын дүрэмд өөрчлөлт оруулах, бүтцээ өөрчлөх асуудлыг хэлэлцэхээх тогтжээ. Энэ үеэр МАХН-аас 50 орчим гишүүн нийслэлийн МАН-д оруулах бөгөөд нэгийг нь дэд даргын албан тушаалд томилох юм байна. Тэр хүн нь нийслэлийн МАХН-ын дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяан байх аж.