Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
- Монгол Улсын гавъяат нисгэгч цолоор Самбуугийн Шаравсамбуу байлдааны сөнөөгч онгоцны анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа
- Худалдааны гавъяат ажилтан цолоор Ганхуягийн Санж Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан
- Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Дамдины Балдир Монголын байгаль орчны холбооны зөвлөх, ахмад тахь судлаач
- Алтангэрэлийн Доржсүрэн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга
- Гавьяат эдийн засагч цолоор Шаравжамцын Бүүвэйбаатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад ажилтан
- Гавьяат тээвэрчин цолоор Пунцаг Лхагважав Ахмад тээвэрчин, идэвхтэн байгаль хамгаалагч
- Гавьяат малчин цолоор Бямбадоржийн Лувсангончиг Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин
- Гавьяат багш цолоор Буянгийн Дулмаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны өндөр настан
- Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Пүрэвсүрэнгийн Дамба Булган аймгийн хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан
- Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Сампилын Шаравдорж Орон нутгийн хэвлэлийн холбооны тэргүүн, Шинэ мэдээ сонины ерөнхий эрхлэгч
- Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Балчинжавын Ангирмаа Хөгжмийн зохиолч, продюсар
- Гавьяат уурхайчин цолоор Сандуйжавын Батдорж Налайхын уурхайн ашиглалт инженер асан
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Самбуугийн Оюунчимэг Шангри ла худалдааны төвийн үүсгэн байгуулагч, цаг засварчин
- Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Бямбын Сарантуяа Зохиолч, сэтгүүлч