Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаагийн рок поп урлагт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.
Тэрбээр "Киви" хамтлагийг үүсгэн байгуулж продюсерээр нь ажилласан бөгөөд монголчуудын сэтгэлд хоногшсон олон сайхан дууны хөгжмийг зохиож, 1998 онд “68”, 1999 онд "My Love Songs", 2000 онд “Angel”, 2017 онд өөрийн шилдэг дуунуудаас бүрдсэн "Өнгө аяс", “Удахгүй ээ” зэрэг цомгуудаа гаргасан байна. Мөн 2018 онд "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоо толилуулсан байна.
"Дуучин чамдаа", "Сэтгэл догдлуулсан орой", "Нутгийн агаар", "Чиний харцанд", "Намайг эзэмдэх чиний сэтгэл", "Чиний явсан намар", "Итгэл өгөөч наддаа", "Эрдэнийн сарнаас чи минь тодхон", "Зөвхөн энэ л шөнө бүү яваач", "Сарны сонат", "Хайрын цонх" зэрэг олон сайхан дуунууд зохиожээ.