Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
Энэ дагуу өчигдрөөс Засгийн газар тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор маргааш/2022.01.28/ 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах тов зарласан. Хурлаар тэтгэвэр тэтгэмж нэмэхийн тулд 2022 оны төсөвт тодотгол хийхээр болсон байна.
Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд дээр дурдсан асуудлыг зөвлөлдөж байх магадлалтай юм.