УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 14.00 цагт хуралдаж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 14.00 цагт хуралдаж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ дагуу өчигдрөөс Засгийн газар тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нар тэтгэвэр нэмэх боломжтой эсэхийг судалж буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор маргааш /2022.01.28/ 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах тов зарлажээ. Хурлаар тэтгэвэр тэтгэмж нэмэхийн тулд 2022 оны төсөвт тодотгол хийхээр болсон байна.

Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх хуулийн зохицуулалттай.