ТОДРУУЛГА: Гурван настай хүүхэд унаж эндсэн хэрэгт СӨХ, Лифтний компани хоёрыг шалгаж байна

ТОДРУУЛГА: Гурван настай хүүхэд унаж эндсэн хэрэгт СӨХ, Лифтний компани хоёрыг шалгаж байна

Өчигдөр /2022.01.27/ 17:40 минутын орчимд Баянгол дүүргийн 18-р хороо 86-р байрны хаалга нь эвдэрсэн лифтийг тулж зогссон гурван настай хүү долоон давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд бид дээрх харамсалтай явдлыг хууль, хяналтын байгууллага хэрхэн шалгаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад, “2017 онд эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр хүний амь нас эрстсэн хэрэг дээр шууд ямар нэг хувь хүн болон байгууллагыг яллагдагчаар шалгахаа больсон.

Өчигдрийн хэрэг дээр эхний байдлаар хүүхэд эндсэн хэргийн шалтгаан нөхцөл юу байна, юунаас болж хүний амь нас эрстэв гэдэг дээр цагдаа хэрэг бүртгэл нээгээд шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гарна.

Яг одоо тус орон сууцны лифтний компани болон СӨХ хоорондоо ямар гэрээ хийсэн, яаж ажиллах ёстой байсан, хэн хариуцах ёстой байсан зэрэг асуудлаар холбогдох СӨХ болон лифтний компанийн хүмүүсийг шалгаж байгаа. Харин яллагдагчаар бол хараахан татаагүй. Эхний байдлаар тус хэрэгт энэ хоёр байгууллага аль нэг нь буруутай юу гэдгийг цагдаа шалгаж байна” гэсэн юм.