АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат “Шонхор” таур гэх С.Эрдэнийн байшинд ирэхээ больжээ

АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат “Шонхор” таур гэх С.Эрдэнийн байшинд ирэхээ больжээ

АН өнөөдөр хоёр хуваагдан маргалдаж, сөрөг хүчний ажил нь ч орхигдоод удаж байна.Учир нь С.Эрдэнэ нэг талд АН-ын даргын сонгуулийг хийж М.Тулгатыг тус намын даргаар тодруулсан бол, нөгөө талд И.Мөнхжаргал тэргүүтэй хүмүүс АН-ын даргын сонгуулийг хийж О.Цогтгэрэлийг тодруулсан.

Үүний ард З.Энхболд, Х.Баттулга нар байгаа гэж хардах нэгэн ч бий. Энэхүү хуваагдлаа дагаад УИХ дахь АН-ын бүлэг ч хоёр хуваагдаж парламентад сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байна. Харин Улсын дээд шүүх /УДШ/ О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхгүй боломжгүй гэсэн бол М.Тулгатын материалыг С.Эрдэнэ арванхоёрдугаар сар /2021.12/-д УДШ-ээс татаж авсан нь ил болсон. Товчхондоо, М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх магадлал өндөр байж. Иймд С.Эрдэнэ АН-ын даргын албыг бусдад өгөх дургүй, цаашлаад эрх баригчидтай тохиролцож, 2024 онд АН-ыг удирдаж ороод дахин ялагдуулж болзошгүй гэж хардаж хүмүүс олон байна.

Тэгвэл АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш АН байрлаж байгаа С.Эрдэнийн эзэмшлийн “Шонхор” таур гэх байшинд ирэхээ больжээ.

Иймд өнөөдөр ч С.Эрдэнэ “АН-ын даргын хувьд” хэмээн хээв нэг хэвлэл дуудаж,  ярилцлага өгөх болж. Харин И.Мөнхжаргал тэргүүтэй АН-ын хэсэг гишүүд “тус намын даргыг тодруулах сонгуулийг дахин зарлана” гэж мэдэгдсэн билээ. Гэсэн ч тэдний тодруулсан АН-ын даргын бүртгэлийг УДШ бүртгэх нь эргэлзээтэй. Учир нь АН-ын албан ёсны тамгыг өнөөдөр С.Эрдэнэ барьж буй юм.