Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ

Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ

Нийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан, ковидын үзлэг хийх болжээ. Эдгээр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлж, рентген шинжилгээ өгөх боломжтой юм.

Амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана. Мөн тус амбулаториудад хүүхдийн, дотрын эмч ажиллан, зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм. Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй, шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй. Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэхгүй. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна гэж НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.