Цагаан сард зориулсан цуврал барилдаан болно

Цагаан сард зориулсан цуврал барилдаан болно

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос танилцууллаа. Тодруулбал,  
  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан,
  • Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа,
  • Хоёрдугаар сарын 01-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болох юм байна.