Үндэсний бөхийн аварга Г.Эрхэмбаяр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн даргаар Онцгой байдлын хурандаа цолтой ажиллаж байгаа ажээ. Учир нь тэрээр 2015 оноос ОБЕГ-ын Аварга спорт хорооны даргаар ажиллаж байгаад 2019 оноос тус төвийг даргаар томилогдсон байна. Тэгвэл Г.Эрхэмбаяр даргатай Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь өнөөдөр /2022.01.21/-өөс эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллахаар болжээ.