Монголын үндэсний шигшээ багийг удирдаж байсан Япон мэргэжилтэн Шүичи Масэ эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцахаар болж, оронд нь Япон талаас шинэ мэргэжилтэн Оцүка Ичирог санал болгоод байсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2022.01.20/ Үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болсон 57 настай Оцүка Ичиро Монголд газарджээ. Тэрбээр нэг жилийн гэрээтэй ажиллах юм.