Энэ сарын 18-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлгийн урд автомашинаа түр зогсоож, хүүхдээ үлдээн, эмнэлэг орсон иргэний автомашиныг хүүхэдтэй нь хамт ачсан хэрэг гарчээ.
Тодруулбал, иргэн Ц 10 настай хүүхдээ автомашиндаа үлдээгээд эмнэлэг орох хооронд ачигч компаниас автомашиныг хүүхэдтэй нь хамт ачиж явсан байна. Тус хэргийг иргэний гомдлын дагуу тээврийн цагдаагийн албанаас шалгаж, журам зөрчсөнийг тогтоосон байна. Улмаар ачигч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хүргүүлжээ.