Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хурлаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилж байна. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томилж байгаа аж.
Учир нь МХЕГ, ШӨХТГ-ыг нэгтгэх бөгөөд даргаар нь Б.Баасандорж ажиллана, ийнхүү хоёр том агентлагийг нэгтгэж буй нь төрийн хүнд суртлыг багасгах зорилготой гэж тайлбарлаж буй.
Тэгвэл ШӨХТГ-ын даргаар томилогдоод буй Т.Гантулга нь ирэх есдүгээр сард тэтгэвэртээ гарч магадгүй гэсэн мэдээлэл байна. Иймд түүнийг нэг төрийн байгууллагаас нөгөөд түр хугацаанд томилсон байж болзошгүй байна.