“Ш.Адьшаа, Н.Ганибал нар давхар дээлний асуудлаар ҮХЦ-д хандсан нь гутамшигтай зүйл” гэжээ

“Ш.Адьшаа, Н.Ганибал нар давхар дээлний асуудлаар ҮХЦ-д хандсан нь гутамшигтай зүйл” гэжээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх асуудлаар Цэцэд хандсан байдаг. Тодруулбал, тэд Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж тус агуулгаар хандсан гэж буй юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар “Өдрийн сонин”-нд ярилцлага өгчээ. Тэрээр, “Олон жил УИХ-д суусан мөртлөө юу ч хийгээгүй МАН-ын гишүүд, авилга албан тушаал, гэмт хэрэгт холбогдсон гишүүд дахин сонгогдохгүй. Тийм учраас тэд юу хүсч байдаг гэхээр УИХ-ын гишүүн байгаа дээр сайдын суудалд суухыг хүсч байна. Тийм учраас давхар дээлний асуудал бол МАН Засгийн газраа тогтвортой байлгахтай холбоотойгоос гадна МАН-аас дахиж сонгогдохгүй гишүүдийн шуналыг хазаарлахтай холбоотой асуудал юм. МАН-ын гишүүдийн энэ хүсэл, шуналыг биелүүлэхийн тулд манай намын гишүүд ҮХЦ-д давхар дээлний асуудлаар хандсан нь улс төрийн хувьд хамгийн гутамшигтай зүйл” хэмээжээ.