БОАЖЯ-ны дэд сайдаас Б.Тулгын нэрийг татуулж, Г.Түвдэндоржийг МАН-ын УЗ дэмжжээ

БОАЖЯ-ны дэд сайдаас Б.Тулгын нэрийг татуулж, Г.Түвдэндоржийг МАН-ын УЗ дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/ өнөөдөр /2022.01.18/ хуралдаж, Байгаль орчин, аялал жуучлалын яам /БОАЖЯ/, Эдийн засаг хөгжлийн яам /ЭЗХЯ/-ны дэд сайд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, БОАЖЯ-ны дэд сайд Б.Тулга, ЭЗХЯ-ны дэд сайдад С.Наранцогт нарийг дэвшүүлж хэлэлцсэн байна. Улмаар Б.Тулгыг тус албан тушаалаас нэрийг нь татуулсан гэх мэдээлэл байна. Ингээд БОАЖЯ-ны дэд сайдаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд дарга, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж гэх залууг томилохоор дэмжсэн байна. Маргааш /2022.01.19/  Засгийн газрын ээлжит хурлаар БОАЖЯ, ЭЗХЯ-ны дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийх бололтой.




Өнөөдөр морь өдөр

24 минутын өмнө