БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо.

Түүнийг БОАЖ-ын сайдаар томилсон батламж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН НАМТАР: 

  • 1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр
  • 2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр
  • Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй.
  • 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,
  • 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх,
  • 2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,
  • 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,
  • 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга,
  • 2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан.