Б.Бат-Эрдэнэ: БОАЖ-ын сайд болоод хамгийн түрүүнд утаа бууруулах ажил хийнэ

Б.Бат-Эрдэнэ: БОАЖ-ын сайд болоод хамгийн түрүүнд утаа бууруулах ажил хийнэ

Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдаар ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэгвэл шинэ сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хамгийн түрүүнд утааг бууруулах ажил хийнэ хэмээжээ.

Тодруулбал, тэрбээр “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын асуудал өргөн хүрээг хамардаг. Зөвхөн агаарын бохирдлоор хэмжигдэхгүй. Гэхдээ жил бүрийн энэ үед утааны асуудал яригддаг. Өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш” ХХК яаж их хэмжээгээр түлшээ үйлдвэрлэх вэ гэдэгт анхаарсан болохоос чанарын дэвшилтэд тулгуурласан судалгааг бага хийсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд техникийн шинэчлэл болон сайжруулсан шахмал түлшний орц найрлагатай холбоотой асуудлыг судлах нь чухал байна. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөртэй холбоотой асуудлууд бий.

Зөвхөн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Агаарын бохирдлыг эх үүсвэрийг бий болгож буй автомашины утаа, халаалтын зуух, гэрийн зуух, дулааны цахилгаан станцын утаатай холбоотой асуудлыг судалж, анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Сайд болоод хамгийн түрүүнд утааг бууруулах ажил хийнэ гэж ойлгож болно. Мөн уушгинд сөргөөр нөлөөлдөг агаарын бохирдол бол тоос шороо, хог хаягдал байдаг. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тоос шороо их орж ирдэг. Энэ бүхнийг углуургаар нь шийдэж, ажил хэрэг болгоно. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарна. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модыг байгальд тарихаас илүүтэйгээр Улаанбаатар хотын хэмжээнд айлын хашаанд тарих ажлыг сайн хийх ёстой. Гэр хороололд амьдарч байгаа айлуудын 90 хувь нь хашаандаа модгүй байна. Мөн 95 хувь нь нүхэн жорлонтой байгаа. Энэ нь хөрсний бохирдол бий болгож буй хамгийн том асуудал” гэв.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө