Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үед ажиллаж байгаа нь сайдуудыг хүчгүй харагдуулж байхыг үгүйсгэхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үед ажиллаж байгаа нь сайдуудыг хүчгүй харагдуулж байхыг үгүйсгэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайдаас "МАН давхар дээлний асуудлыг эсэргүүцсээр ирсэн. Дан дээлтэй сайд нартай ажиллахад танд ямар санагдаж байна вэ. Давхар дээлтэй сайд нартай болвол ямар байна байх гэж та төсөөлж байна" гэдгийг тодруулав. Учир нь Үндсэн хуулийн цэц дээр давхар дээлний асуудал яригдаж, эл сэдэв олны анхаарлыг татаж буй юм. 

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хоёр жил ажилласан. Үүний эхний жил давхар дээлтэй сайд нартай ажилласан. Харин сүүлийн нэг жил нь өнөөдрийн Үндсэн хуулиар буюу дан болон давхар дээлтэй сайд нартай ажилласан байдаг. Тухайн үед Хэрэг эрхлэх газрын өрөөний ачаалал эрс нэмэгдэж байсан. Нэг үгээр хэлбэл, парламент дээр асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр мэргэжлийн сайд нар нь жулдаж байсан асуудал их гардаг.

Үнэхээр сэтгэлтэй ажлаа хийж байгааг нь би харж байгаа. Гэхдээ зарчмын хувьд салбартаа болон улс төрд өөрийгөө илэрхийлэх, асуудлаа зоригтой шийдэхэд сул тал байгаа.

Давуу тал нь тойрог руугаа яваад алга болохгүй байна. Томилгоонд нутаг ус гэхгүй байх тал байна. Ерөнхий сайдын хувьд үндсэн хуулиар олгогдсн бүрэн эрхийнхээ хүрээнд л ажиллах болно. Цар тахлын хүнд ажиллаж байгаа болохоор сайдуудыг хүчгүй харагдуулж, шүүмжлэлтэй асуудал өрнөж байхыг үгүйсгэхгүй. Цаашид сонгодог парламентийн засаглал руу явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Ингэж байж нийгэм зөв болно гэж ойлгодог. Давхар болон дан дээлний асуудал 1992 оноос л байсаар ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Парламент бол бага ард түмэн. Том зургаараа холимог тогтолцоотой байх нь зүйтэй. Засгийн газрыг толгойлж байгаа хүний хувьд дан дээл сайн, муу гэж хэлэх эрх надад байхгүй" гэлээ.