УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар БНСУ, Кувейти улс, Швейцарийн холбооны улсад суух Элчин сайд нарыг шинээр томилсон билээ. Тэгвэл шинээр томилогдсон Элчин сайдуудын намтарыг танилцуулж байна.
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС
- 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),
- 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),
- 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
- 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
- 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал
- 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал
КУВЕЙТ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН
- 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн.
- Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- “Ноён сүлд” группийн зөвлөх.
- "Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,
- Залуучуудын "Алтан соёмбо" нийгэмлэгийн тэргүүн,
- Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо Дарь Эхийн сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
- МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,
- Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан.
- 2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА
- 1976 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль
- 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал
- 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль
- 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль,
- 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,
- 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,
- 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе,
- 2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
- 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
- 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
- 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
- 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал