Сөүл хотод оршин суудаг гадаад иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт үнэгүй сургана

Сөүл хотод оршин суудаг гадаад иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт үнэгүй сургана

БНСУ-ын Сөүл хотын захиргаа тус хотод албан ёсоор оршин суудаг(цэнхэр үнэмлэхтэй) гадаад иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт үнэгүй сургах шийдвэр гаргажээ. Хөнгөлөлтөд 3-5 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжих аж.

Сөүлийн хотын боловсролын яам уг ажилд 2022 оны төсвөөс 18.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр нэг хүүхэд сар бүр 150-350 мянган воны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах юм байна.

Эх сурвалж: Yonhap