Рио Тинто: Цар тахал Монголын зэсийн экспортод "заналхийлсээр" байна

Рио Тинто: Цар тахал Монголын зэсийн экспортод "заналхийлсээр" байна

Рио Тинто компани өчигдөр/2022.01.17/дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулжээ. Тайланд төмрийн хүдэр, зэс хөнгөн цагаан зэрэг уул уурхайн түүхий эдийн үйлдвэрлэл буурсан бөгөөд цар тахал Монголын зэсийн экспортод “заналхийлсээр” байгаа талаар  дурджээ. 

Мөн “Монголын ил уурхайгаас олборлосон зэсийн үйлдвэрлэл 2020 онтой харьцуулахад 9 хувиар нэмэгдсэн нь цар тахлын улмаас боловсон хүч буурснаас үүдэлтэй алдагдлыг нөхсөн. Гэвч дөрөвдүгээр улиралд Монголд коронавирусийн тохиолдол нэмэгдэж, БНХАУ хилийн хатуу хязгаарлалт тавьсан. Бидний зүгээс Монгол, Хятадын эрх баригчид болон үйлчлүүлэгчидтэйгээ нягт хамтран ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан эрсдэлийг удирдан чиглүүлж ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр, үр ашигтай тээвэрлэх зарим арга хэмжээг авч Хятад руу хил дамнасан баяжмалын тээвэрлэлт сэргэж байгаа ч Монголын цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна” гэжээ.

Эх сурвалж: Marketwatch




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө