"Давхар дээл"-ийн асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Г.Баясгалан, Ш.Солонго нар эсэргүүцэж байгаа аж

"Давхар дээл"-ийн асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Г.Баясгалан, Ш.Солонго нар эсэргүүцэж байгаа аж

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох “давхар дээл”-ийн асуудлаар Цэцэд хандсан бөгөөд маргаан үүсгэж өнгөрсөн сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. 

Хуралдаан хойшилсон, товлож чадахгүй байгаа нь хэд, хэдэн шалтгаантай талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайлбал, "давхар дээл"-ийн асуудлаар эрх баригч намын гишүүд санал нэгдээгүй, доторх улс төрөө дийлэхгүй байгаа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нэгдсэн байр, суурьд хүрээгүй гэх зэрэг тодорхой шалтгаантай байгаа юм. 

Дээрхээс гадна Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан, Ш.Солонго нар "давхар дээл"-ийн гомдлыг хүлээн авч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй хэмээн гэдийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэдний хувьд улс төрийн зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад байж болохгүй. Үүнд нь Үндсэн хуулийн цэц оролцож болохгүй, өөрчилбөл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зэрэг бүгд өөрчлөгдөнө гэсэн байр, суурийг илэрхийлжээ.