Анне Франкийн нуугдсан газрыг зааж өгсөн сэжигтнийг 77 жилийн дараа илрүүлжээ

Анне Франкийн нуугдсан газрыг зааж өгсөн сэжигтнийг 77 жилийн дараа илрүүлжээ

Дэлхий дахинаа алдаршсан Еврей өдрийн тэмдэглэл хөтлөгч Анне Франкийн хэргийн мөрдөн байцаалтын явцад түүний гэр бүлийн байгаа байршлыг нацистуудад зааж өгч, урвасан байж болзошгүй сэжигтнийг илрүүлжээ.

Анне Франк нь дэлхий хоёрдугаар дайны үед гэр бүлийн дөрвөн хүн хоёр жилийн турш нэгэн барилгын далд хонгилд Нацистуудаас нуугдан амьдарч байсан юм. Гэвч тэднийг Нацистууд илрүүлж, бүгдийг хорих лагерт илгээж хороож байжээ. Өдийг хүртэл тэдний нуугдаж байсан газрыг Нацистууд хэрхэн олсон талаар мөрдөгчид илрүүлэх гэсэн болов ч ямар ч үр дүнд хүрч байгаагүй юм.

Гэтэл Канадын зохиолч Розмэри Салливаны бичсэн “The Betrayal of Anne Frank: A Cold Case Investigation” нэртэй шинэ номд Франкийн гэр бүл хаана нуугдаж байгааг Нацистуудад зааж өгсөн байж болох сэжигтнийг анх удаа нэрлэсэн байна.

Тус этгээдэд тухайн үеийн Амстердамын алдартай жүүд нотариатч Арнольд ван дер Бергийг сэжигтнээр нэрлэсэн аж. Учир нь тэрбээр өөрийнхөө гэр бүлийг хорих лагерь луу илгээгдэхээс айж, гэр бүлээ аврахын тулд охины гэр бүлийг зааж өгсөн байж болзошгүй гэжээ.

Номын тухайд хэлэхдээ, “Бид 100 хувь итгэлтэй биш байгаа ч 30 гаруй жил сэжигтэн байж болох 20 хувилбараар судалсны эцэст хамгийн өндөр магадлалтай нэг сэжигтнийг олж тогтоосон” гэсэн байна. Харин сэжигтэн Арнольд ван дер Берг нь 1950 онд нас барсан аж.

Эх сурвалж: BBC