Хоолны газарт ажилладаг бүсгүй ажлын байрныхаа шатнаас унаж нас барсан хэрэг гарчээ

Хоолны газарт ажилладаг бүсгүй ажлын байрныхаа шатнаас унаж нас барсан хэрэг гарчээ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20 /2021.01.20/-ны өдөр нэгэн эмэгтэй ажлын байрандаа шатнаас унаж нас барсан хэрэг гарсан байна. Тус газар нь Бөхийн өргөөний дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг нэр бүхий хоолны газар /нэрийг нууцлав/ аж. 

Талийгаачийн ар гэрийн хувьд ээжийгээ стандарын бус шатнаас унаж амиа алдсан хэмээн дүгнэж, холбогдох мэргэжлийн газруудаар нь тогтоолгохоор ханджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.