БОАЖЯ-ны дэд сайдад Б.Тулга, ТНБД-аар А.Энхбат нарын нэр яригдаж байна

2022-01-18 13:03

ТОДРУУЛГА: Б.Тулга, А.Энхбат нарыг БОАЖЯ-нд томилох асуудал маргааш Засгийн хурлаар орно

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Байгаль орчин, ачлал жуучлал /БОАЖ/-ийнсайдад Б.Бат-Эрдэнийг дэмжээд байна. Харин тэрээр өнөөдөр /2022.01.18/ УИХ-д тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээж авах ажээ.

Тэгвэл БОАЖЯ-ны дэд сайдад Б.Тулга, Төрийн нарийн бичгийн даргад А.Энхбат нарын нэр яригдаж байна. Харин маргааш /2022.01.19/ болох Засгийн газрын ээлжит хурлаар Б.Тулгат, А.Энхбат нарыг БОАЖЯ-нд томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.

2022-01-18 10:10

БОАЖЯ-ны дэд сайдад Б.Тулга, ТНБД-аар А.Энхбат нарын нэр яригдаж байна

Өчигдөр /2022.01.17/ болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар Н.Уртнасан тэргүүтэй Байгаль орчин аялал жуучлалын яам /БОАЖЯ/-ны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж БОАЖЯ-ны сайдаар өдгөө ШӨХТГ-ын даргаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнийг томилохыг дэмжсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.01.18/ болох УИХ-ын нэгдсэн чуулганд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүний тангараг өргөж магадгүй байна. Харин БОАЖЯ-ны дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын томилгоог маргааш /2022.01.19/ болох Засгийн газраас удахгүй хийж магадгүй байна.

Тодруулбал, БОАЖЯ-ны Дэд сайдаар Б.Тулга, Төрийн нарийн бичгийн даргаар н.Энхбат нарын нэр яригдаж байгаа ажээ. Б.Тулгат өмнө Н.Энхбаярын туслах, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн юм. Харин А.Энхбат нь өдгөө БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байгаа ажээ.