ШӨХТГ-ын даргаар "Шилэн" Цогоог биш хуульч С.Цогтгэрэлийг  томилно

ШӨХТГ-ын даргаар "Шилэн" Цогоог биш хуульч С.Цогтгэрэлийг томилно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын /ШӨХТГ/ даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг өчигдөр /2022.01.17/ Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилсон.

Тэгвэл түүний дараа ШӨХТГ-ын даргад "Шилэн" хочтой Б.Цогтгэрэлийг томилно гэх мэдээлэл гарсан. Түүний хувьд өмнө нь Зам тээврийн дэд сайд, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Энэ талаар түүнээс тодруулахад "Намайг ШӨХТГ-ын даргаар томилохгүй. Харин Сүхбаатарын Цогтгэрэл гэж ШӨХТГ-ын дэд даргаар одоо ажиллаж буй залууг томилох байх. Биднийг андуурсан байх" гэлээ. С.Цогтгэрэлийн хувьд хуульч мэргэжилтэй аж.