Н.Уртнасан: Ерөнхий сайд шударга,  зөв шийдвэр гаргасан

Н.Уртнасан: Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан

Өчигдөр /2021.01.17/ -ны өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Н.Уртнасан тэргүүтэй БОАЖЯ-ны удирдлагуудыг багаар нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь тэднийг Улаанбаатар хотын агаарын чанартай холбогдуулж ийм шийдвэр гаргасан гэж буй юм.

Тэгвэл энэ талаар БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан, “Ерөнхий сайд шударга,  зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрт үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.