Засгийн газрын өнөөдрийн хуралд Н.Уртнасанг оролцуулалгүй, түүнийг огцруулах асуудлыг хэлэлцжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралд Н.Уртнасанг оролцуулалгүй, түүнийг огцруулах асуудлыг хэлэлцжээ

Өнөөдөр /2022.01.17/ 12:30 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт зарласан байгаа юм. 

Улмаар тус хурлаар Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбогдуулж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон тус яамны дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөж, Хотын дарга Д.Сумъяабазарыг, “агаар орчны чанар хариуцсан дарга нартаа хариуцлага тооц” гэсэн үүргийг Л.Оюун-Эрдэнэ өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.  

Тэгвэл хариуцлага тооцсон гурван албан тушаалтны хэнийг нь ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оролцуулаагүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Уртнасан Засгийн газрын хуралдаанд оролцохоор Төрийн ордонд ирж шинжилгээ  өгсөн ч түүнийг хуралд оролцуулаагүй ажээ. 

Сонирхуулахад, БОАЖ-ын сайдын албан тушаалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэрлээд буй. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар уг асуудалтай танилцуулах юм.