Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-т гурван үүрэг далгаврыг өгчээ. Үүнд:
- Нэгдүгээрт, вакцины нэмэлт тунд иргэдийг хамруулах ажлыг идэвхжүүлэх,
- Хоёрдугаарт, гадаад улсаас ирж буй иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурван хоног тусгаарлаж байсныг цуцлах,
- Гуравдугаарт, гадаадаас ирж буй иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдуулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг, чиглэлийг УОК-т өгчээ.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлтэй холбоотой хэрэгжүүлэх ажлуудыг УОК өнөөдөртөө багтаан мэдээлэх аж.