Ардчилсан намын О.Цогтгэрэл даргатай төлөөлөл мэдээлэл хийж, АН-ын бүлэг цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд УИХ-ын дарга Г.Занданшатараас хариу хүлээж байгаагаа мэдэгдлээ.
Д.Ганбатыг Ардчилсан намын бүлгийн даргаас огцруулсан ч ажлаа өгөхгүй, ганцаараа хуралдаж бүлгийн гишүүдээс өөр байр, суурь илэрхийлж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар цэг тавих ёстой гэв.
Улмаар УИХ-ын даргад өргөн барьсан албан бичигт нь хариу өгөхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг оролцуулахгүйгээр АН-ын бүлгийн 11 гишүүн бий. Тэдний долоо нь дээрх бичигт гарын үсэг зураад буй аж.
Ж.СОЛОНГО
ҮЗЭХ: