АН-ын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/-ны дарга И.Мөнхжаргал хэвлэлийн хурал хийх үеэрээ, “АН-ын дотоод асуудалд МАН оролцож байна” гэсэн утгатай мэдээлэл хийжээ. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан түүнд гомдол гаргасан аж.
Иймд И.Мөнхжаргалыг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгасан байна.
Ингээд өнөөдөр /2022.01.07/ тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Харин МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн гомдлын дагуу явагдсан мөрдөн байцаалтын явцад АН-ын ДоСХ дарга И.Мөнхжаргалыг цагдаагийн байгууллагаас эрүүдэн шүүсэн байж болзошгүй үндэслэлээр шүүхээс хэргийг прокурорт буцаажээ.