Н.Алтанхуяг: УИХ-ынхаа хоцрогдлыг арилга, ирцээ бүрдүүл

Н.Алтанхуяг: УИХ-ынхаа хоцрогдлыг арилга, ирцээ бүрдүүл

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2022.01.07/ хуралдаж байна. Харин чуулганы үдээс хойш хуралдааны ирц хүрэхгүй нэлээдгүй удсан юм. Ингээд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн мэдээллээр эхэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Та нар улсын ажлыг ийнхүү гурилдаж байх хэрэг байна уу, ирцээ бүрдүүлэх гэж 40 минут хүлээлээ.  Та нар юу болчоод байгаа юм. Энэ улс орон чинь доройтож гүйцлээ. Омикроны талаар ярьж мэдээлэл өг, хичээлийн хоцрогдол биш УИХ-ынхаа хоцрогдлыг арилга. УИХ-ыг 62-уулаа бүрдүүлчээд ирцээ ч бүрдүүлж чадахгүй тарцгаа та нар гэв” гэсэн утгатай үгийг хэлсэн юм.