Хоёр шинэ яамны сайдаар Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар түр ажиллах бол ТНБД-аар Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ томилогдлоо

Хоёр шинэ яамны сайдаар Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар түр ажиллах бол ТНБД-аар Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ томилогдлоо

Засгийн газар өнөөдөр /2022.01.06/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар шинээр байгуулах хоёр яамны сайд, төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэлэлцсэн байна.

Тэгвэл урьдчилсан байдлаар Эдийн засгийн хөгжлийн яамны сайдыг Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Л.Энх-Амгалан нар түр хийхээр болсон байна.

Харин Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар тус яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах аж. Одоогоор Б.Жавхлан Сангийн сайдаар, Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар  ажилладаг тул хавсран, түр үүрэг гүйцэтгэнэ.