АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө баривчилж, прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хорьж, шалгахаар болжээ.

Одоогоор түүнийг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед ХӨСҮТ-д өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэргийг илрүүлсэн. Улмаар ийнхүү цагдан хорьсон. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг хамаатуулан шалгаж байж болзошгүй аж.