АН-ын бүлгийн даргыг өөрчилсныг чуулганы индэрээс Г.Занданшатараар зарлуулах гэсэн ч бүтэлгүйтэв

АН-ын бүлгийн даргыг өөрчилсныг чуулганы индэрээс Г.Занданшатараар зарлуулах гэсэн ч бүтэлгүйтэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хэлэлцэх асуудалд нэг асуудал оруулах гээд гурав дахь удаагаа санал гаргалаа. Төрийн байгууллагын албан тушаалтнууд хууль зөрчиж буй асуудлыг УИХ дээр ярилцъя гэдэг санал гаргаж байна. Улсын дээд шүүх Ардчилсан намын асуудлаар шийдвэр гаргалаа. Дээд шүүхийн 20 гаруй шүүгчид баярлаж байна. Хоёр нам байхгүй байгааг тогтоосон байна.

МАН-ынхан төрийн байгууллагаар тоглож байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын компанийн тамгыг хоёр хувааж байна. АН-ыг хоёр хувааж тоглосон. Бүртгэлийн байгууллагаар тоглож байгаа нь тоглоом биш. Дээд шүүгчдийн шийдвэрийг худлаа бичээд явуулдаг, 17 шүүгчийн нэг нь хөөгдсөн нөхөр. МАН хулгайч дээрэмчдээсээ салмаар байна. "Суганы үснүүд" очиж Монголын төрөөр тоглож болохгүй. Нийтийн сонсгол гэж МАН-ынхан жүжиг тоглолоо. МАН-ын хоёр зөвлөх нийтийн сонсголд орж ирээд жүжиг тоглосон.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Н.Алтанхуяг гишүүнтэй санал нэг байна. Дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулахад бэлэн байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хувийн чөлөө аваад, долоо хоногоор хойшлуулсан. Хууль зүйн байнгын хороо хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ хоёр жил боллоо. Сонгуулийн дараа УИХ дахь төрийн багана болсон АН-ын бүлэг хоёр жилийн хугацаанд хууль, төрийн эрх барих байгууллага, нийт ард иргэдийн төлөө явуулах хүчин чадал гаргаж ирсэн. Сонгуулийн дараа АН хоёр дарга, тамгатай болж, энэ асуудалд цэг тавихыг УИХ, гишүүд дэмжигчид харж байгаа. Өнөөдөр АН хоёр тамгатай болж, АН-ын бүлэг хоорондоо хагаралдах нөхцөл үүссэн. УИХ ардчилсан парламент мөн юм бол олонх, цөөнхийн үгийг сонсч ажиллах ёстой. АН-ын удирдлагыг сольсон тухай бичиг өгөөд хоёр сар болсон.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ бүлгийн дарга хэн байхыг шийддэггүй. Намын дотоод асуудал. Чуулган бүрдсэний дараа бүлэг байгуулагдсаныг зарладаг. Хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйл ярьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -Баталсан хууль хэрэгжихгүй байна. Нөгөө нь хурлын дарга аа, нэг зүйлийг уншиж өгье. УИХ-ын даргын бүрэн эрхэд хуульчилж өгсөн. Та хуулиа биелүүлээч ээ. 

ҮЗЭХ: