ЕТГ-ын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилно

ЕТГ-ын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилно

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн харьяанд шилжүүлэх шийдвэрийг гарсан. Шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн эсэх талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас тодруулахад, "Шийдвэр гарсан. Өөр бусад ажлууд одоогоор эхлээгүй бөгөөд тодорхой болоогүй байна. Эхлээд хэд, хэдэн албаны уулзалтыг хийх төлөвтэй байна" гэлээ. 

Үүнтэй холбоотойгоор тус агентлагийн одоогийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг ажлаа өгөхөөр болж байгаа аж. Түүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг МОНЦАМЭ агентлагийн захирлаар томилохоор төлөвлөж байгаа гэх мэдээлэл бйна.  

Г.Амартүвшин намтар

1998 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.

Бүтээлийн жагсаалт:

“Олон улсын харилцааны үндэс ба даяаршил” МУИС-ийн сурах бичгийн редакцын зөвлөлд орж ажилласан.