Ерөнхий сайд Дарханы замын ажлыг 2023 оны 10 дугаар сараас хэтрүүлэхгүй байх чиглэл өгч, ажлын хэсгийг Л.Халтар ахлахаар болов

Ерөнхий сайд Дарханы замын ажлыг 2023 оны 10 дугаар сараас хэтрүүлэхгүй байх чиглэл өгч, ажлын хэсгийг Л.Халтар ахлахаар болов

Өнөөдөр/2021.01.05/-ийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар сонсжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны 10 дугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өглөө. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар боллоо” гэв.