Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Шинэ жилийн баяртай холбогдуулан дотоодод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. Тэгвэл тун удахгүй болох Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцсан эсэх талаар сэтгүүлчид тодрууллаа.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Энэ асуудлаар УОК, Засгийн газрын хуралдаанаар ярилцсан. Ирэх хоёрдугаар сард болох Цагаан сарын баяраар төрийн байгууллагын түвшинд золголт зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Харин ард иргэдийг аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн уриалга гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хязгаарлаж хориглосон зүйл байхгүй. Өндөр настнууд, тэр тусмаа вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдэд халдвар тархах эрсдэл байгаа учраас аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалсан” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: