Засгийн газрын өнөөдрийн /2022.01.05/ хуралдаанаар коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийх тухай ярилцсан байна.
Учир нь манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал маш өндөр байгаа юм. Улмаар ойрын хугацаанд нийгэмд тархах эрсдэлтэйг Улсын онцгой комисс, Эрдэмтдийн зөвлөлөөс тооцоолж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хуралдааны үеэр дөрөв дэхь тунг хийх бэлтгэлийг хангах чиглэлийг холбогдох албаныханд өгчээ. Тэрбээр "Гурав дахь тунг эхэлж хийлгэсэн хүмүүсийн хамгаалах үйлчлэл багасч байгаа. Тиймээс омикрон хувилбараас хамгаалахын тулд дөрөв дэх тунг зайлшгүй хийх тухай шаардлагатай гэх ойлголтыг ард иргэдэд өгөхийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй. Мөн уг тундаа хамрагдахаар ирсэн иргэдэд түргэн, шуурхай үйлчлээрэй" гэсэн байна.